Австрали улс

Австрали

Австрали улс нь Монголчуудын дунд хамгийн их суралцдаг орнуудын нэг. Учир нь тус улсад сурангаа ажиллах, амьдрах орчин нөхцөл болон оюутны визний таатай нөхцлөөс шалтгаалдаг нь нууц биш. Австрали улс нь олон улсын оюутнуудын сонгон суралцдаг орны топ гуравдугаарт жагсадаг. Австрали улсын их дээд сургуулиуд дэлхийн топ 100 сургуулиудад жагсдаг бөгөөд сургалтын чанараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг олгодог нь тус улсыг сонгон суралцах оюутнуудын тоо жилээс жилд өсч байна.

Австрали улсад суралцах шалтгаан

1. Чанартай боловсрол 

Австрали Улсын боловсролын систем дэлхийд өндөр үнэлэгдэж жилдээ 600 гаруй мянган гадаад оюутан Австралийн бүх шатны боловсролын сургуульд суралцаж байна. Боловсролын салбар нь Австралийн хамгийн том эдийн засгийн салбарын нэг бөгөөд Австралийн экспортын томоохон хэсэг нь дээд боловсролын зах зээл буюу боловсролын экспорт юм. Австрали улс нь найрсаг эелдэг зан чанар, амьдрах таатай нөхцөл, дэлхийн хэмжээний шилдэг боловсрол санал болгодогоороо онцлог юм.

2. Сурч, амьдрахад таатай орчин, нөхцөл

Австрали улс бол маш тайван, гэмт хэргийн гаралтаараа харьцангуй бага орон. Дээрээс нь оюутны эрх ашгийг дээд зэргээр хамгаалж чаддаг. Зөөлөн дулаан уур амьсгал, далайн эрэг, гоёмсог хот гээд тэнд залуу хүмүүсийг татах зүйл маш олон.  Амьдрах таатай нөхцөлийн индексээр 10-аас 9.3 оноо авсанаас харахад амьдарахад их таатай орон гэдэг нь шууд харагдана. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс очиж сууршсан тул, шашин шүтглэг, арьс өнгөөр гадуурхах нь тун бага.

3. Сурангаа ажиллах эрхтэй, цалин өндөр

Олон улсын оюутнууд хичээллэх хугацаандаа долоо хоногт 20 цаг ажиллах, амралтынхаа хугацаанд бүтэн цагаар ажиллах эрхтэй. 
Австралид хөдөлөмөр эрхэлж буй хүмүүсийн цагийн үнэлгээ бусад орноос өндөр байдаг. Гэхдээ тэдний сурлагыг нэгдүгээрт тавьдаг учир долоо хоногт 20 цаг буюу өдөрт 4 цаг ажиллах боломжтой. Гэр бүлийн гишүүн долоо хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг.

4. Сурч байгаа оюутан гэр бүлийн гишүүдээ дагалдан визээр хамт амьдрах боломжтой

Австрали улсын сургалтын визний нэг давуу тал нь гэр бүлээрээ хамт амьдрах боломжийг болгодог юм. Та Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр ямарч сургалтанд суурч байсан гэр бүлийн гишүүдээ дагалдан визээр авах боломжтой байдаг. Гэр бүлийн гишүүд нь бүтэн цагаар ажиллах эрхтэй байдаг нь тус улсыг сонгон суралцах оюутнуудын тоог өсгөхөд томоохон хүчин зүйл болдог. 

5. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж

Австрали улсын засгийн газраас бакалавр, магистраар төгссөн оюутнууддаа post-graduate виза олгодог бөгөөд 2 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажиллах эрхийн виз авдаг бөгөөд цаашлаад ажил олгогчтойгоо удаан хугацаанд гэрээ байгуулбал байнгын оршин суугч болох боломжийг олгодогоороо давуу талтай. 

Хамтран ажилладаг сургуулиуд

Канадын топ сургуулиуд

Канад улс дахь топ сургуулийн зэрэглэлийг танилцуулж байна.

No Сургуулийн нэр QS Ranking 2023 (Globally) QS Ranking 2022 (Globally)
1 University of Toronto 34 26
2 McGill University 31 27
3 University of British Columbia 47 46
4 University of Montreal 116 111
5 University of Alberta 110 126
6 McMaster University 152 140
7 University of Waterloo 154 149
8 Western University 172 170
9 University of Ottawa 237 230
10 University of Calgary 242 235

БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨХТЭЙ ЦАГ ТОВЛОХ

Т.Лут-Очир

Боловсролын ахлах зөвлөх

Б.Баяртунгалаг

Боловсролын зөвлөх

Б.Оюунбилэг

Боловсролын зөвлөх

Ч.Оюунболор

Боловсролын зөвлөх

Зөвлөгөө авах

Та зөвлөгөө авахыг хүсвэл энэхүү хэсгийн бөглөнө үү.