Ирланд улсад сурцгаая

Ирланд улс нь албан ёсны англи хэлтэй Европын холбооны гишүүн орон юм. Хэрэв та англи хэлийг төгс эзэмшихийг хүсч байгаа бол Ирланд улс зөв сонголт байх болно.

 

 

Учир нь Ирланд улс нь дараах давуу талуудтай.

Албан ёсны англи хэлтэй орон: Ирланд улс нь Англи хэлийг албан ёсны хэлээ болгоод олон жил болж бөгөөд албан ёсны англи хэлтэй Европын холбооны орон юм.

Дэлхийд үнэлэгдсэн чанартай боловсрол: Ирландын их дээд сургуулиуд нь дэлхийн топ сургуулиудын тоонд багтдаг бөгөөд сургалтын системийн хувьд Их Британи улсын системээр явагддаг.

Амьдрах орчин: Ирланд улс нь аюулгүй байдлын индекс, хүний хөгжлийн индекс, амьдралын чанар зэрэг үзүүлэлтээрээ дэлхийд эхний 10 дотор эрэмблэгддэг. Ирланд хүмүүс нөхөрсөг, тусчаараа дэлхийд алдартай.

Сурангаа ажиллах боломж: Жил бүр 500,000 гаруй олон улсын оюутнууд тус улсад суралцахаар сонгон очдог. Учир нь тус улс нь олон улсын оюутнуудад сурангаа ажиллах эрх олгодог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бусад европын орнуудаас харьцангуй өндөр байдаг.

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрийн хувьд АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг бусад англи хэлтэй улс орнуудаас харьцангуй боломжийн үнэтэй байдаг. Хэрэв англи хэл сурахыг хүсч байгаа бол тус улс нь сургалтын төлбөрийн хувьд хамгийг зөв сонголт байх болно.

Виз гаралт: Ирланд улсын сургалтын визний тавигдах шаардлага нь харьцангуй бага бөгөөд оюутны визний гаралт өндөр хувьтай байдаг. Санхүүгийн баталгаа бага шаарддаг зэрэг давуу талуудтай.

 

Зөвлөгөө авах

Та зөвлөгөө авахыг хүсвэл энэхүү хэсгийн бөглөнө үү.